Дэлгэрэх цэцэгсийн дэлбээнд хурын ус буух шиг Дэнслэх зүрхний гүнд хуурын аялгуу эгшиглээд Дээдийн дээд ерөөлт Бурхан Таны хайрыг Дэлхийн хязгаар хүртэл дуулан магтмаар болох юм Сүүтэртэн байсан дэлхийд наран авхай гийх шиг Сэмэрсэн сэтгэлийн үзүүрт баярын эгшиг хөглөгдөөд Мөнхийн мөнх авралт Бурхан Таны ивээлийг Мянган бээрийн газарт хүргэн дуулмаар болох юм Бараантан хурсан тэнгэрт солонго татаад цэлмэх шиг Будилах амьдралын харгуйд гэрлийн үзүүр гялбаад Ариунаас ариун чанарт Бурхан Таны хүчинд Алдрай биеэ даатган сөгдөн мөргөмөөр болох юмНадейся на Господа Возьми себе время молиться в тиши La Tua grazia Ježiš je živý جۇرەگىمە ٴجۇز قاراپ Ay Allahım Христос в мольбе склоняюсь пред Тобою Intr-un loc linistit si-ascuns Нигоҳимни Қадайман يا أبنى حبيبي
Song not available - connect to internet to try again?