Намуун зөөлөн аясаар Бурхан Таныг магтаад Нандин хайрын тань ээлийг орчлонд хадаан дуулна Нутгийн хүмүүс чуулган чагнаж өршөөл юугийн тань гэрчилэн Номин хөндийд Таны үнэнийг аялан амьдрана Христ Есүс Таны хайр юутай гайхалтай вэ Хамгаас агуу ерөөлтэй Таны нэрийг магтъя аа Эрмүүн зоримог үгсээр Бурхан Таныг магтаад Элбэрэл хайрын тань үйлсийг өнөд тунхаглана аа Эрэмгий эрийн зоригийг ичээх золиос юугийн тань дуурсан Ээрэм талдаа Таны үнэнийг бахдан амьдрана Уяруун дэврүүн сэтгэлээр Бурхан Таныг магтаад Уярал хайрын тань сайхныг хорвоод зарлан дуулна Уулсын цаанаас ундран урсах ерөөл юугийн тань хүртэн Уужим хорвоод Таны үнэнийг түгээн амьдрана Тэнүүн тэнхлүүн зүрхээр Бурхан Таныг магтаад Тэвчээр хайрын тань агууг түмэнд хүргэн дуулна Тэртээх холоос туяаран тусах найдвар вугийн тань батлан Тэнэгэр талдаа Таны үнэнийг дэлгэн амьдарна Аялгуун тансаг дуугаар Бурхан Таныг магтаад Аврал хайрын тань сайныг дэлхийд өргөн дуулна Аяны хүмүүн саатан сонсох энэрэл юугийн тань гэрчлэн Алтан дэлхийд Таны үнэнийг хүртээн амьдарнаما كان يخطر ببالي Lurianne: Bles All my life yạ knysẗ qwmy wsbḥy Tek Gerçek Yol Haydi Söyle! โลหิตบริสุทธิ์ Kadosh Atah 不要惧怕 Cikin Raina Daɗi Na Ke Ji
Song not available - connect to internet to try again?