Уудам их орчлонгийн дор би хэн бэ Уужуу ардын минь хувь тохиол юунд вэ Урагшлах амьдралын минь зам хэний гарт вэ Уужим сэтгэлд минь тайлал хаанаас ирдэг вэ Ухаарал бүрээс хүн гэгээрэхийг хүсэвч Уужрах сэтгэл хэзээ ч ханахгүй Урдах замаа л тэр харж явмаар байвч Учрал бүртэй тулгарах болдог Үлэмж их буян үйлдсэнээр бурхан болох уу Үйлийн үрээ эдэлж барах нь үнэнд нийцэх үү Үргэлж баяртай сэтгэлийг хаанаас олох вэ Үймрэх сэтгэлд минь тайлал хаанаас ирдэг вэ Үйлс бүхнээс та тайлал бүхнийг хайвч Үнэн худлын дунд зааг ялгаа бий Үргэлжид гэрэлтэх ганцхан зам байна Үлдсэн амьдралаа мөнх итгэл болго Хайхрамжгүй явах нь хайрын илрэл үү Харамсаж өнгөрөөсөн бүхэн гэмшил мөн үү Хамаг юмсыг сайхнаар яаж бодох вэ Хайлах сэтгэлд минь тайлал хаанаас ирдэг вэ Хайсаар яваад амьдралаа харамсаж бүү үр Хайсан бүхний тань хариуг тайлж өгөх Харамгүй хайрын амин Үг Тэр хол биш ээ Хичээж олоод үнэнээр амьдар ааВ доме Божьем я Йюдже Раб, Сана Тапънъйорум Мечта The days may yet grow darker เตือนความหลัง Dnes jdu k Tobě Pane můj Хозана, Хозана, Хозана Гьоклердекине! فى سترك تحت ظلك أشدو لاسم الرب الرب قد ملك + أفرح يسوع حررني
Song not available - connect to internet to try again?