Христ бол миний цор ганц найдвар Тэр миний гэрэл, хүч, дуу минь Энэ хадан суурь, тулгуур чулуу Догшин шуурганд ч ганхашгүй Бялхам их хайр, амар тайван Айдсыг намжааж тэмцлийг зогсооно Тайвшруулагч минь, миний бүх зүйл Христийн хайр дотор би зогсоно Христ бяцхан хүү болж мэндэлснээр Бурханы бүрэн дүүрэнг илтгэв Хайр ба зөвт байдлын бэлэг болж Аврахаар ирсэн ч жигшигдсэн Загалмай дээр Есүс үхээд Бурханы хилэнг биднээс холдуулж Нүгэл бүр минь Түүнд тохогдсон Христийн үхлээр би амьд байна Дэлхийн гэрлийг харанхуй алж Түүний биеийг булшинд хорьсон ч Тэр цог жавхлант алдарт өдрөө Булшийг зад татан амилсан Намайг хүлсэн нүглийн хар хүч Ялсан Түүгээр тасран унасан Тиймээс би Түүнийх, Тэр ч минийх Христ үнэт цусаараа төлсөн Христийн хүч надад байгаа тул Гэм буруу үхлээс ч би айхгүй Олдсон мөчөөс одох хүртэл Хувь тавиланг минь Есүс атгана Тамын хар хүч, хүний заль мэх Мутраас тань намайг салгахгүй Эргэн ирээд авч явах хүртэл Христийн хүчээр би бат зогсоноA tu mandato obediente On vous a à l'œil You Spread Out the Skies К тебе зовет Спаситель Сам ạlsẖhdạ ḥbwk نأتي بذبيحة الشكر Мукаддес ве Беллененсиң ZAANGFAHNAK THACHIN BIA Spirit Divine, attend our prayers/ Ortonville/ Winchester Old/ Beatitudo Anhelo Trabajar Por El Senor
Song not available - connect to internet to try again?