(Intro) (Verse 1) Зуун зуунаар хүлээсэн цаг нь боллоо Зуурдын амьдралд нь ЭЗЭНий ивээл буулаа Бичвэрт зөгнөгдсөн амлалт нь биелэгдлээ Бэтлэхем хотод БУРХАНы хүү төрлөө (Chorus) Гайхалтай намуухан шөнө Гайхамшиг мэндэлсэний өдөр Аврагч ЕСҮСийн морилол Амар амгалангийн эхлэл Гайхалтай намуухан шөнө Гайхамшиг мэндэлсэний өдөр Аврагч ЕСҮСийн морилол Амар амгалангийн эхлэл (Verse 2) Тэнгэрт тодрон гялалзсан од нь гарлаа Тэртээх холоос дорнын мэргэд ирлээ Мариа Иосефын сэтгэл нь тэнийлээ Малын саравчинд БУРХАНы хүү төрлөө (Chorus) (Instrumental+Ятга) (Verse 3) Ирмүүн хоньчдыг цочроосон гэрэл нь туслаа Итгэлийн амьдралдаа ЭЗЭНий баталгааг харлаа Хүмүүн төрөлхтний заяа гэрэлтлээ Хөвчин дэлхийд БУРХАНы хүү төрлөө (Chorus)yạ sydy ạ̹n lm ysr ạ̉mạmy wjhk Ահա Մեր Աստվածը Նա Է lqytk qryb Wie is daar soos U O mon Sauveur Ʋba miko holitopa Сәнсиз бу дунияда өмүр йоқтур Ómirdegi bar asyldyń, Saǵan quny jetpeıdi Qurmettegim keledi Детская молитва
Song not available - connect to internet to try again?