Уудам их орчлонгийн дор би хэн бэ Уужуу ардын минь хувь тохиол юунд вэ Урагшлах амьдралын минь зам хэний гарт вэ Уужим сэтгэлд минь тайлал хаанаас ирдэг вэ Ухаарал бүрээс хүн гэгээрэхийг хүсэвч Уужрах сэтгэл хэзээ ч ханахгүй Урдах замаа л тэр харж явмаар байвч Учрал бүртэй тулгарах болдог Үлэмж их буян үйлдсэнээр бурхан болох уу Үйлийн үрээ эдэлж барах нь үнэнд нийцэх үү Үргэлж баяртай сэтгэлийг хаанаас олох вэ Үймрэх сэтгэлд минь тайлал хаанаас ирдэг вэ Үйлс бүхнээс та тайлал бүхнийг хайвч Үнэн худлын дунд зааг ялгаа бий Үргэлжид гэрэлтэх ганцхан зам байна Үлдсэн амьдралаа мөнх итгэл болго Хайхрамжгүй явах нь хайрын илрэл үү Харамсаж өнгөрөөсөн бүхэн гэмшил мөн үү Хамаг юмсыг сайхнаар яаж бодох вэ Хайлах сэтгэлд минь тайлал хаанаас ирдэг вэ Хайсаар яваад амьдралаа харамсаж бүү үр Хайсан бүхний тань хариуг тайлж өгөх Харамгүй хайрын амин Үг Тэр хол биш ээ Хичээж олоод үнэнээр амьдар ааКаждый мой день Тобой наполнен Шақр шақр шақр În deznădejdea vieţii mele Гюн Доуп Гюн Батаркен Қолымды Саған көтерем Cristo victoria da اعبر إلينا 青春和昨天来不及回顾 Revelation Song ynbwʿ jwd mn dm ạlfạdy
Song not available - connect to internet to try again?